Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жиу жицучүд Азийн аваргаас таван медаль хүртлээ

Монголын Жиу-Жицу бөхийн холбооны баг тамирчид энэ сарын 13-14-нд  Япон улсын Токио хотноо болсон жиу жицу бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Хоёр жилд
нэг  удаа болдог энэхүү тэмцээнд манайх хоёр дахь удаагаа оролцож байна. 2010 оны Азийн аваргаас  хоёр алт,  хоёр хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаагийн Азийн аваргаас  гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнд  Б. Батбаяр 82кг алт /Олимп дээд сургууль/
О. Болд-Эрдэнэ  88кг алт  /МУБИС-БТС/
Б. Одхүү +100кг алт /Хүчтэн клуб/
Г. Дашдаваа -100кг мөнгө /Хилчин спорт хороо/
Б. Өнөржаргал +100кг /Женко клуб/
Б. Зоригтбаатар 94кг /Гурван шүтээн ХК/
Д. Мөнхтулга 70кг мастер ангилалд хүрэл медаль тус тус хүртлээ.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан