Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу самбочид медалийн ургац хураалаа

Болгарын нийслэл Софид самбо бөхийн дэлхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж  өндөрлөлөө. Дэлхийн 28  орны хүчтэнүүд оролцсон тэмцээнээс манай  залуу самбочид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал  хөвгүүдийн 56 кг-д Г.Лхагвадорж, 87 кг-д Б.Серик нар дэлхийн дэд аварга болж, залуучуудын ангиллын эрэгтэй 48 кг-д Ш.Эрдэнэбаатар мөнгө, эмэгтэй 48 кг-д М.Долгоржав хүрэл медалиар энгэрээ  хүртжээ.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан