Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Twilight”-ын хос нууцаар болзжээ

“Twilight” киноноос төрсөн алдарт хос Роберт Паттинсон, Кристен Стюарт нар дахин болзож эхэлсэн бололтой. Хэдхэн сарын өмнө салсан тэд киноныхоо шинэ анги дэлгэцэнд гарч эхлэхээс өмнө хамтдаа олны өмнө гарч ирлээ.
Өнгөрсөн долдугаар сард Кристен Стюартын найруулагч Руперт Сандерстай тэврэлдэж буй зураг хэвлэлд дэлгэгдсний дараа Роберт түүнтэй хамт амьдарч байсан гэрээсээ явж, тэд хоёр тийш юм. Гэвч энэ явдлаас гурван сарын дараа тэд Лос Анжелосын “Уе Rustic Inn” хэмээх бааранд өчигдөр хамтдаа явж байгааг зарим паппарац гэрэл зурагт буулгаж чаджээ. Гэхдээ Холливудын паппарацууд жүжигчин Женнифер Анистоны араас хөөцөлдөж яваад өчигдөр тун завгүй байсан учир энэ ховор агшны зургийг тийм ч олон зурагчин авч чадаагүй гэнэ.
Тэднийг харсан гэрчүүдийн ярьж буйгаар Роб, Стю хоёр маш дотно, шивнэлдэн ярьж байсан гэнэ. Тэд нэгэн найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр 10 гаруй найзынхаа хамт ирж, дөрвөн цаг гаруй байх үед тэнд байсан зарим нэг хүн гар утсандаа бичиж авчээ. Уг бичлэгт харагдаж буйгаар хос хоёр урьдын явдлыг мартаж, бүхнийг шинээр эхэлсэн мэт санагдсан гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.   
АНУ-ын зарим шар хэвлэлд бичсэнээр Кристен Стюартын ээж охиныхоо найз залууг эргүүлэн авчрахын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж, хооронд нь зуучилсан гэх бөгөөд жүжигчин бүсгүй өөрөө ч Роберт руу хэдэн долоо хоногийн турш утасдан “Найруулагч Руперт Сандерстай дотно харилцаанд ороогүй” гэж ам өчгөө өгч, гуйсан гэдэг яриа байна. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан