Дакарт болж буй Африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний Сенегал-Зааны ясан эргийн хоорондох тоглолтын үеэр үймээн гарснаас тэр даруй зогсооход хүрчээ. Уг тоглолтод талбайн эзэн Сенегалын баг 2-0-оор хожигдохдоо тулсан учир уурссан фанатууд нь Зааны ясан эргийн хөгжөөн дэмжигчид болон багийн гишүүд рүү хүртэл элдэв зүйлийн хог шидэлж, далбааг нь урж тасдан, гал гаргаж танхайрч эхэлжээ. Зааны ясан эргийн фанатууд нутгийн хөгжөөн дэмжигчдээс зугтаж, хөлбөмбөгийн талбай руу үсэрцгээж байсан бөгөөд цагдаагийнхан тэдний хөлбөмбөгчдийн хамт аюулгүй газарт хамгаалан хүргэжээ. Энэ үймээний үеэр 10 гаруй хүн бэртэж гэмтсэний дотор Сенегалын Спортын сайд хүртэл байжээ.
Үймээн Зааны ясан эргийн довтлогч Д.Дрогба тэмцээний дуусахаас 15 минутын өмнө хоёр дахь гоолоо хийсний дараа эхэлжээ. Үймээнийг намжтал 40 минут хүлээзнэхээр шийдсэн боловч зогсох шинжгүй байсан учир тоглолтыг бүрмөсөн зогсоохоор шийджээ.