Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мадоннагийн лааны тосон баримал өөрөөс нь залуухан болжээ


Дуучин Мадоннагийн бас нэгэн лааны тосон баримал мэндэллээ. Энэ удаа түүнийг Superbowl-ийн тоглолтын нээлт дээр өмссөн Клеопатрагийн хувцастайгаар нь урласан байна. Энхүү вакс баримлыг Лас Вегасын Мадам Тюссогийн музейд байрлуулжээ.
Мадонна энэ оны эхээр Supebowl-д дуулж байсантай нь харьцуулвал лааны тосон баримал нь хавьгүй залуухан, үрчлээ багатай харагдаж байгаа гэнэ. Мадонна энэ баримлаа хийлгэхийн тулд гурван цаг шахам зогсож, 200 гаруй хэмжээс авахуулжээ.
Дуучин хэдхэн хоногийн өмнө Лос Анжелост тоглолтоо хийсэн бөгөөд шоуны үеэр долоон настай хүү Дэвид нь туслах DJ-гээр тайзанд гарчээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан