Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Өсөхбаяр: Замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ булаацалдаж хэрэлдэх зэрэг зөрчил гарч байна

“Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх уриа ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нийгэмд, гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлсэн үү. Үүнийг мэргэжлийн маркетрууд үнэлж дүгнэн, хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аяныг танилцуулах “SOCIAL IMPACT 2025” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “ Өнгөрсөн жил цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү хоёр арга хэмжээ нь “Соёл танаас эхэлнэ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Гудамж талбай болон олон нийтийн газарт гэмт хэргийн шинжтэй хэрүүл маргаан, бусдын бие гэмтэл учруулах гэмт хэргийн ихэнх хувь нь хүүхэд залуучуудад их нөлөөлж байна. Хууль эрх зүйн  мэдлэг дутмаг, харилцааны асуудлаас болж хохирогч болон холбогдогч болдог.

Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 20 орчим хувийг энэ төрлийн гэмт эзэлж байна. Үйлдэгдэж байгаа 3 зөрчил тутмын 1 нь хүн хоорондын харилцаанаас болж байна. Жишээлбэл, автобусанд маргалдах, замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ булаацалдаж хэрэлдэх зэрэг зөрчил тогтмол гарч байна. Мөн аяны хүрээнд ЕБС-ийн сурагчид болон оюутнууд зургаан мянга орчин соён гэгээрүүлэх сургалт орсон байгаа. Мөн согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг өргөн хүрээтэй зохион байгуулсан”гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан