Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коби дахиад хоёр жил тоглоно

NBA-гийн бүх цаг үеийн агуу тоглогчдын нэг, ирээдүйн алдрын танхимын гишүүн Коби Брайнт гэрээнд үлдсэн хоёр улирал тоглоод л зодог тайлахаар шийджээ. Энэ талаар өмнө нь цуурхал яриа, таамаг төдий мэдээллүүд тархаж байсан ч энэ удаа Коби өөрөө CBS Sports.com-д мэдээлжээ. 34 настай Коби Брайнт 17 дахь улирлаа NBA-д өнгөрөөх гэж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 27.9 оноог дунджилж, сүүлийн дөрвөн жил үзүүлээгүй дээд амжилтаа гаргажээ. Гэвч тэрээр CBS Sports.com-д ярихдаа “Энэ шийдвэр эрүүл мэндтэй ямар ч холбоогүй, хамгийн гол нь би өөрөө тоглохыг хүсч байна уу, дээд түвшинд өөрийгөө бэлдэж, дахин өрсөлдөхийг хүсч байна уу,  гэдэгт л байгаа юм" гэсэн байна.
К.Брайнтын гэрээ 2013-14 улирлын дараа дуусах юм. "Дахиад гурван жил өндөр түвшинд өөрийгөө байнга бэлдэж тоглоно гэдэг их урт хугацаа шиг санагдаж байна. Хамгаалан тоглогчийн хувьд их олон жил юмаа" гэж нэмж хэлсэн байна.  Тэрээр Шакил О"Нилийн хамт   2000, 2001, 2002 онд аварга авч, дараа нь 2009, 2010 онд дахин түрүүлж байсан түүхтэй.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан