Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ричард Гир нөхөртэй бүсгүй рүү сээтэгнээд зоогийн газраас хөөгджээ

Холливудын хамгийн сайхан эрчүүдийн нэг гэгддэг жүжигчин Ричард Гир саяхны нэг өдөр зоогийн газарт найзуудтайгаа хамт баяр тэмдэглэж байхдаа тэнд нөхөртэйгөө хамт хооллож байсан шаргал үст бүсгүй рүү нүд унагаж, эр нөхрийг нь ч тоолгүй сээтэн хаяж, яриа өдөх гэж оролджээ. “Хөөрхөн хүүхэн” киногоороо алдартай 63 настай жүжигчин эр найзынхаа шагнал авсныг тэмдэглэж Нью-Йоркийн Лонг Айланд дахь Ник Тонигийн ресторанд хэсэг нөхдийн хамт оройн зоог барьж байхдаа ийм үйлдэл гаргажээ. Тэрээр бүсгүйг олж харсан цагаасаа хойш тасралтгүй ширтэж, түүний хажуугийн суудалд очиж суун, яриа өджээ. Мэдээж энэ бүхэн бүсгүйн нөхөрт таалагдаагүй учир Ричард Гирийг зоогийн газраас даруйхан гарахыг шаардаж, тэр ч бүү хэл хараал урсган хөөсөн гэж тэнд байсан гэрчүүд ярьж байна. Америкийн тансаг зоогийн газарт тооцогддог Ник Тонигийн ресторанд тухайн үед Мерил Стрип, Алек Балдвин гээд Холливудын одод мөн орой зоог барьж байж.

Энэ явдлын тухай Ричард Гир тайлбарлахдаа “Би зүгээр л зоогийн газраас гарахд  замдаа хүмүүстэй мэндэлж, хошигноод өнгөрсөн” гэжээ. Өмнө нь олон ч сайхан бүсгүйтэй нэр холбогдож, супермодель Синди Кроуфордтой гэрлэж явсан Ричард Гир одоо хоёр дахь эхнэр, жүжигчин Кэри Лоуввелтэй амьдарч байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан