Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
Шагайн харваанд 100 харваач оролцож, шилдгүүдээ тодрууллаа

Завхан аймгийн баяр наадмын шагайн харвааг таван төрлөөр зохион байгууллаа. 

Энэ жилийн баяр наадмын шагайн харвааны багийн төрөлд Яруу сумын харьяат, аймгийн гоц мэргэн Сундуйжавын Баяндорж ахлагчтай Төгс буянт Жавхлант хийдийн "Зэндмэнэ" баг түрүүллээ.  

Мөн аймгийн хошой мэргэн Цангилмаагийн Жанчивдорж ахлагчтай Завханмандал сумын "Тулаа хайрхан" баг, аймгийн гоц мэргэн Ганболдын Мягмарсүрэн ахлагчтай Улиастай сумын "Жинст хайрхан" баг удаах байрт шалгарчээ. 

Өсвөрийн багийн харвааны төрөлд:
Тэргүүн байрт Пүрэвдоржийн Борис ахлагчтай Шилүүстэй сумын "Их мянган" баг, хоёр, гуравдугаар байрт Анардын Маргад ахлагчтай Завханмандал сумын "Уран шаглаа" баг, Мөнхгэрэлийн Ням-Очир ахлагчтай Отгон сумын "Өсөх ирээдүй" баг тус тус шалгарлаа.
Ахмадын харвааны төрөлд:
Тэргүүн байрт аймгийн гоц мэргэн, Монгол Улсын хүндэт харваач Анаахүүгийн Дэжид шалгарсан бол аймгийн гоц мэргэн Рашбазарын Батбаяр удаах байр эзэлжээ.

Мөн аймгийн гоц мэргэн, Монгол Улсын хүндэт харваач Цэрэнпунцагийн Лханаажав гуравдугаар байрт шалгарсан бол аймгийн гоц мэргэн, Монгол Улсын хүндэт харваач Агчийн Бямбажав, ахмад харваач Дэжидийн Хаянхярваа нар дөрөв, тавдугаар байрт шалгарав.

Цуваа харвааны төрөлд:
Аймгийн гоц мэргэн Диваабазарын Довдон тэргүүлж,  аймгийн гоц мэргэн Батнасангийн Нандин-Эрдэнэ, залуу харваач Төмөрзоригтын Алтангэрэл нар удааллаа. 

Сартуул харвааны төрөлд:
Аймгийн гоц мэргэн Диваабазарын Довдон тэргүүлсэн бол аймгийн гоц мэргэн Галсанбалжирын Хишигбаатар,  Батнасангийн Нандин-Эрдэнэ нар тус тус удаах байрт шалгарсан гэж Завхан аймгийн "Даян мэргэн" харваачдын холбооноос мэдээлэв.

Шагайн соёлыг түгээн дэлгэрүүлэгч аймаг бол Завхан. Ялангуяа сартуул шагайн харваагаар сүүлийн 300 орчим жил буюу 6-8 үе дамжин цэц мэргэнээ сорьж байна.

Аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харваач байсан бол "Даян мэргэн" үйл ажиллагаа хэрэгжсэнээр өвлөн уламжлагчийн тоо 500 орчим болоод байна. 
Шагайн харваа нь хүүхэд, залуусын хөгжил, соёл, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэрлэл, манлайллыг бий болгодог.  

 

Шагайн харваачид

Ахмад харваачид

Өсвөрийн харваачид

Шагайн харваачид

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан