Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
ЗАВХАН: Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн судалгаа хийхэд зориулсан төхөөрөмж гардуулав

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао Завхан аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр АДАПТ төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор усны нөөцийн судалгаа, мониторинг хийх. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлыг харгалзан дасан зохицох төлөвлөлт хийхэд дэмжлэг болгож судалгаа шинжилгээнд шаардлагатай зарим багаж тоног төхөөрөмжийг Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв болон Хяргас нуур - Завхан голын сав газрын захиргаанд хүлээлгэж өглөө.

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй АДАПТ төсөл нь зорилтот 4 аймагт хэрэгжиж байгаа. Үүний нэг нь Завхан аймаг юм.

Тус төсөл Завхан аймагт малчдын байгалийн нөөц баялгийг хамтран удирдан зохион байгуулах, хамтран төлөвлөх, малчдын хоршоод, бүлэг байгуулах. Бэлчээрийг зохистой ашиглах, хүн, малын ундны эхийг хамгаалах, усны эхийг нэмэгдүүлэх чиглэлээр татмын ойжуулалт хийх. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өвс тэжээлийн агуулах барих ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилготой 2021 оноос эхэлсэн бөгөөд 2028 он хүртэл хэрэгжих юм. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн байгаль орчин, тусгай хамгаалалттай газар, цаг уурын байгууллагуудын мэргэжилтнүүдтэй уулзав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан