Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ахмад настны асаргаа, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын удирдлагууд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Геринтологийн үндэсний төв зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжих чиглэлээр үндсэн 5 зорилт туссан.Үүний нэг нь ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих юм.Монгол Улсад Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Ачлалт хүүхдүүд ТББ ахмадын асаргаа сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Мөн өдрөөр харах, гэрийн асрамж, түр байршуулан асрах зэрэг үйлчилгээг хувийн хэвшлийнхэн маань хэрэгжүүлээд эхэлжээ.Үүн дээр хувийн хэвшлээ дэмжиж, үйлчилгээг нь тарифжуулах, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сантай уялдуулж даатгалаараа санхүүждэг, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.Цаашдаа урт хугацааны асрамжийн үйлчилгээний үндэсний тогтолцоотой болно.Мөн ахмадуудынхаа эрсдэлийн илрүүлгийг орон даяар зохион байгуулж, эрхзүйн зохицуулалтуудаа өөрчилж, ахмадууд асрах, сувилах чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилчдаа бэлтгэнэ.Ахмадын хөгжлийн төвүүдийг аймаг, сум, дүүрэг бүрд одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан байгуулж, идэвхтэй насжилт, хөгжил оролцоог нь дэмжинэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.