Хоёр дахь жилдээ болж буй “Пэпси” хөгжлийн лигийн энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой, үзүүштэй тоглолтын нэг “Спрайт” супер лигийн аварга “Танан”, өнгөрсөн жилийн “Пэпси” хөгжлийн аварга “Хасын Хүлэгүүд” багуудын хооронд өрнөсөн. Нэгдүгээр үеийн эхнээс л “Хасын Хүлэгүүд” тоглолтыг хошуучилж 21:14 харьцаатайгаар өндөрлөсөн бол энэ байдлаа алдахгүй явсаар 77:70-аар А хэсгийг нэг ч хожигдолгүйгээр тэргүүлж эхэллээ. Танан багийн М.Дорждагва /№19/ 17 оноо, 12 удаа самбараас авч багаа тэргүүлсэн ч хожилд хөтөлж чадсангүй. “Хасын Хүлэгүүд” багийн А.Бямбадорж /№5/ 25 оноо, Б.Билгүүн /№6/ -20 оноо, 12 самбар, О.Сайнбаяр /№1/ 14 оноо авч багаа тэргүүлсэн байна. Нэгдүгээр тойргийн хожлыг “Хасын Хүлэгүүд” баг авсан бол хоёрдугаар тойрогт хэн хожих нь тодорхой бус хэвээр үлдлээ.