Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс далай, усан замын тээврийн чиглэлээр оюутан элсүүлнэ

УБТЗ-ын харьяа Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгон өөрчилжээ. Ингэснээр Манай улс тээврийн бүхий л салбарт боловсон хүчин бэлтгэх боломжтой боллоо. Өчигдөр хуралдсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн аж. Ингэснээр тус сургууль нь 2013 оны хичээлийн жилээс эхлэн зөвхөн төмөр замын мэргэжлээр бус, агаарын, авто, далай, усан замын тээврийн чиглэлээр оюутан элсүүлж, Монгол Улсыг хөгжүүлэх шинэ бүтээн байгуулалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан