АНУ-ын нэг гэр бүлийн Жим, Жейми Датчер хоёр Айхода мужид майханд зургаан жил чонотой хамт амьдарсан байна. Энэ хугацаанд чоно бүр гэрийн нохой шиг болж тэр хоёр ч чоноо хүүхэд шигээ халамжлан ижилдэж дасжээ. 69 настай Жим, 50 настай Жейм хоёр зэрлэг байгальтай бүр залуугаасаа холбогдсон юм байна. Жим өмнө нь оператороор ажиллаж зэрлэг амьтдын зураг авдаг байсан нь үүнд нь нөлөөлжээ. “Нэг удаа чонын сүрэг үхсэн нэгийнхээ хойноос гашуудаж байгаа мэт улилдахыг сонсон майхнаасаа гараад хартал нэг нь бидэн рүү дөхөөд ирсэн юм. Бид бол айгаад ойртоогүй, тэр өөрөө л ойртож ирсэн” гэж Жим ярьжээ.
Тэр хоёр байгаль хамгаалж тэндээ байнга амьдран хааяа нэг хот руу 7-10 хоногоор явдаг ч ихэнх цагаа майхандаа гэрэл цахилгаанч үгүй холбооны ямар ч хэрэгсэлгүйгээр амьдардаг байна.