Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр өрсөлдөх Монголын тамирчид

Эх орноо төлөөлөн хурд хүч, цэц мэргэнээ сорин амжилтын буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Тамирчдынхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА!

Тамирчдын хуваарь:

15:20 цагаас БУУДЛАГА : Эмэгтэйчүүдийн 50м-ийн хийн урт буун дасгалын төрөлд ШИГШЭЭ 8-д медалийн төлөө ОУХМ О.Есүгэн өрсөлдөнө. Тэрбээр эхний шатанд 32 тамирчин өрсөлдсөнөөс 589 оноогоор ДӨРӨВДҮГЭЭР байр эзэлсэн билээ.

16:00 цагаас ЖҮДО: Эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн Казахстан улсын бөх Камила Берликаштай! Ялбал дэлхийн аваргын мөнгөн медальт Турк улсын тамирчин Кайра Оздемир түүнийг хүлээж байгаа аж.

16:00 цагаас ЖҮДО: Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд C хэсэгт сугалаа таарч Герман улсын тамирчин Эрик Амбрамовтой барилдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан