Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
"Улаанбаатар метро" төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд 14 буудалтай байх юм. Урьдчилсан зураглал нь 11 км газар дээр ил буюу гүүрэн байгууламжаар авто замын түвшинд үл огтлолцох байдлаар болон газар доогуур төлөвлөсөн. Энэ нь метро босох өртгийг бууруулж, түүхэн байгууламжийг хадгалж үлдэхэд чиглэж байна. Төсөл эхэлсэн цагаас эхлэн улсын төсөвт орлого бүрдүүлэхгүй болсон. Ингэснээр метро барих зардлаа гаргана. Эрчим хүчний хангамжийн тухайд урьдчилсан байдлаар нэгдүгээр шугамын эрчим хүчний хэрэглээ 30 мгвт орчим байх юм. Энэ жил УБ-ын төвийн эрчим хүчний өөрийн санхүүжилтээр 200 мгвт нийлүүлэхээр болсон. Саяхан УБ хот дотоод хөрөнгийн зах зээлд бондын эхний арилжаагаар 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлж нийт 1 их наяд төвлөрүүлэхээс 600 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчид хөрөнгө оруулна.

“Дова инженеринг" компанийн Ерөнхийлөгч Пак Сүн:

Манай компанид итгэж сонгосонд маш их баярлалаа. Монголчуудын хувьд 40 жилийн турш бодож, хүссэн ажлыг гүйцэтгэх гэж буйдаа баяртай байна. Өнөөдрөөс эхлэн бидэнтэй хамтрах түншүүдтэйгээ нийлж бүх боломж, хүчээ дайчлан амжилттай ажиллах болно. Манай компани 1957 онд байгуулагдсан 67 жил үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулсан. Дэлхийн 47 оронд дэд бүтцэд үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвхөн метроны зөвлөх үйлчилгээг үзүүлж буй ч бид дэд бүтцийг мөн анхааран ажиллах болно. Мэргэжлийн өндөр түвшинд, цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ажиллахаа амлаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан