Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар “Хүнсний аюулгүй байдал” 3 сарын аяны хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг улс даяар зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 3780 газрыг хамруулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Шалгалтад 2225 хүнсний худалдаа, 457 хүнсний үйлдвэр, 1098 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

Хяналт шалгалтын явцад 7754 зөрчил илрүүлснээс 5074 зөрчлийг арилгуулж, илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу 133 хүн, хуулийн этгээдэд 132.4 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ. 

Илэрсэн зөрчилд 584 заалт бүхий 137 албан шаардлага, 2124 заалт бүхий 221 зөвлөмж, 46 заалт бүхий 31 албан даалгавар хүргүүлсэн. 

Мөн хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 308 газарт худалдаалагдаж байсан 2278 нэр төрлийн 21962 ширхэг, 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Устгалын комисст шилжүүлж, устгуулах ажлыг зохион байгуулав гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан