Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэсэн “Оюутан цэрэг” сургалт эхэллээ

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн эхэллээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бол хөдөө, орон нутагт зарим Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна.  

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд Улаанбаатар хүрээний 16 их, дээд сургууль болон Дорнод, Хэнтий аймгийн оюутан залуусыг хүлээн авч, үндсэн сургалт бэлтгэлийг эхлүүлээд байна. Оюутан цэргүүдийг ирсэн даруйд нь зааварчилгаа хүргэж, энэхүү сургалтад хамрагдсанаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний зохион байгуулалт, тэсвэр, хатуужил, бие бялдрын хөгжил гээд олон чадварыг олж авахыг зохион байгуулагчид онцолсон юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан