Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна “Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ "Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллах гэж байна… Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүллээ ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонсов Саудын Араб: “FMF25” Дэлхийн ашигт малтмалын ирээдүйг тодорхойлно Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч байна Д.Ариунбаатар: Өнгөрсөн зун бороо их орсон учир халиа тошин үүсдэггүй газруудад ч халиа үүсээд байна
Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг шинээр барина

НИТХ-ын ээлжит бус XX хуралдаан эхэллээ. Хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.

БХБЯ болон НЗДТГ хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргасан. Тус үнэлгээгээр 1966 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автаж, 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан юм.

Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах 400 шүүрт худаг, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга, байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм. Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга, байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийсэн.

Мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ. НИТХ-ын ээлжит бус XX хуралдаан үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан