Чингэлтэй дүүргийн IV хороо, 5 дугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг шинэчилж, замын хөдөлгөөнийг нээлээ.
Тус хэсэгт зургаадугаар сарын 8-10-ны өдрийн хооронд засвар шинэчлэлт хийсэн юм. Тодруулбал, тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийсэн юм.