Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Taipei open” тэмцээнд жүдочид багаараа аман хүзүүдлээ


Тайванийн Тайпей хотноо “Taipei open” долоо дахь удаагийн олон улсын тэмцээн явагдаж өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд 13 орны 200 гаруй жүдочид өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар оржээ. Тэмцээнд эрэгтэйчүүдийн -90кг-д Л.Отгонбаатар /Аврагч клуб/ алтан медаль, 60кг-д М.Отгон-Эрдэнэ /Тэмүүжин клуб/ , +100кг-д У.Дүүрэнбаяр /СХД/ нар тус бүр мөнгөн медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 73кг-д Г.Балсанлхүндэв, 81кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 52кг-д Т.Мөнхжаргал, 57кг-д Ц.Хулан, -78кг-д Э.Хандармаа нар хүрэл медаль хүртлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан