Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн батламж авав Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна “Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг сурталчлах аян эхэллээ Боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр Дэлхийн банктай хамтарна “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ Нийтийн тээврийн зорчигчдод мэдээ мэдээлэл, контентуудыг шууд дамжуулан хүргэж байна “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар Япон Улсаас сурагчид иржээ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ
Хан-Уул дүүргийн И-Мартын уулзвараас Дүнжингарав хүртэлх урд хэсгийн авто замын засвар өнөөдөр орой эхэлнэ

 

зураг

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн нэгдүгээр хэсгийн засварын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ.

Харин хоёрдугаар хэсэг буюу И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг өнөөдөр 22:00 цагаас зургаадугаар сарын 5-ны 06:00 цаг хүртэл хааж, засварлах тул иргэд, жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө.

Үүнээс гадна Богд уулын арын авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх хэсэгт засварын ажлыг хийж гүйцэтгэн, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн байна.

Уг чиглэлийн 750м авто замыг шинэчлэн хучиж, хэвтээ тэмдэглэл хийх, 1,855м.кв нүхэн эвдрэлийг засварлажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан