Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таны намд өгсөн саналаар жагсаалтынхан УИХ-ын гишүүн болно!

УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд буй. Энэ жил санал хураалтын хуудас өнгөрсөн жилүүдийн сонгуулиас өөр болж байгаагаар онцлог. Тодруулбал, иргэдэд олныг төлөөлөх, хувь тэнцүүлэх төлөөлөх гишүүдийг саналын хуудаст хэрхэн тэмдэглэж, сонгох талаар ойлголт мэдээлэл хангалтгүй байгаа. Тэгвэл хоёр хэсгээс бүрдэж буй саналын хуудаст сонгогч хэрхэн зөв тэмдэглэгээ хийх талаар холбогдох тайлбаруудыг хүргэе. Мөн нам, эвслийн жагсаалтад багтсан хүмүүс хэрхэн гишүүн болох талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

126 ГИШҮҮНИЙ 78-ЫГ НЬ ДУГУЙЛЖ, 48-ЫГ НЬ НАМ, ЭВСЛИЙГ НЬ СОНГОЖ ЖАГСААНА

Сонгогч та энэ жил санал өгөхдөө тойргоос гадна нам, эвсэлд санал өгнө. Тиймээс зургадугаар сарын 28-нд болох сонгуулийн саналын хуудас хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос сонгогч өөрийн сонгохыг хүссэн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ. 

Хоёр дахь хүмүүст ойлголт, мэдээлэл төдийлөн хангалттай бус байгаа нам, эвсэл будаж тэмдэглэх. Энэ хэсэг нь хувь тэнцүүлэн төлөөлөх 48 гишүүн буюу жагсаалтын төлөөллийг УИХ-д оруулах онцлогтой. Саналын хуудасны хоёр дахь хэсэгт байгаа нам, эвслийн нэрнээс нэгийг нь сонгож будна. Өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эвслийг мандатын тооны нэр дэвшигчдээс гадна дугйлна гэдгийг анхаарах шаардлагатай.

Та энэ хэсэгт ч хариуцлагатай хандах ёстой. Учир нь таны саналаа өгсөн нам, эвслийн жагсаалтын гишүүд үлдсэн 48 гишүүний нэгээр сонгогдох юм.

ЖАГСААЛТАД БАГТСАН ХҮМҮҮС ЯАЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ ВЭ?

Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт найман удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг. Тиймээс энэ улаагийн сонгууль ч хүмүүсийн сайн мэддэг тогтолцоо гэсэн үг. 126 гишүүнийг 78:48 харьцаатайгаар сонгоход иргэд будилахгүй гэж ойлгож болно.

Мажоритар буюу олонхын тогтолцоогоор 78 гишүүн сонгохын сайн тал нь энгийн, ойлгомжтой, өөрийн төлөөллийг шууд сонгох боломжтой гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчид санал өгч, хэн хамгийн олон хүний дэмжлэг авсан нь ялна. Сул тал нь бусад нэр дэвшигчийг дэмжсэн олон санал гээгдэх эрсдэлтэй. Харин хувь тэнцүүлсэн тогтолцоогоор 48 төлөөллийг сонгохын тухайд өрсөлдөж буй нам, эвсэл сонгогчдоос ямар хэмжээний дэмжлэг авна, тэр хэрээр УИХ-ын суудлыг тухайн нам, эвсэлд олгодог онцлогтой. Сонгогчдын санал гээгддэггүй, намуудын төлөвшилд сайн нөлөөтэй гэж хэлж болно. Тэгвэл иргэдийн олноор сонгосон нам, эвслээс 48 УИХ-ын гишүүнийг хэрхэн сонгох вэ?

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3 дугаар зүйлд жагсаалтаар нэр дэвшигчдийг сонгох заалтуудыг тусгасан байдаг.

48 төлөөллийг сонгохдоо нэгдүгээрт, тухайн нам эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой. Хоёрдугаарт, санал хураалтаар нам эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилна. Ингэхдээ хоёр нам бүхий эвсэл тав, гурван намтай бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх ёстой.

Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнг үндэслэн нам эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаан, дээрх шаардлагыг хангасан нам эвсэлд хуульд заасан аргачлал буюу их үлдэгдлийн зарчмаар 48 суудлыг хуваарилна.

Улмаар хуульд заасны дагуу нам эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн хуваарилсан суудлын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно.Таны сонгосон нам эвсэл 30 хувийн санал авдаа гэхэд тухайн нам эвслийн жагсаалтад байгаа 48 хүний эхний 30 хувь УИХ-ын гишүүн болно гэсэн үг.

3 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Тиймээ. Тухайн нам 30 хувийн санал авчихсан бол жагсаалтын эхний 14 хүн автоматаар УИХ-ын ариун сэнтийд залрах боломж үүснээ л гэсэн үг биздээ...сайхан боломж байгаа... Зарим жагсаалтанд орсон ГОРИЛОГЧИД хэтэрхий хойгуур орсон байна гээд гомдоллоод нэрээ татаж ч байх шиг... Уг нь 78+48 дээр багтсандаа БАЯРЛАХ хэрэгтэй дээ....ялангуяа залуучууд бол НААДАМД эхэлж зодоглоод түрүүлдэг бөх ховор шүү гэдгийг бодох, харах хэрэгтэй дээ
Хамгийн их уншсан