Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хороогоо даргална

Нийслэлийн МАН-ын хороон дарга Д.Сумъяабазар 2024 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтийг зарлахаас өмнө намын ажлаа хүлээлгэн өгөхөөр болсныг эх сурвалж мэдээллээ.

Д.Сумъяабазар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Нийслэлийн намын хороогоо өөрөө удирдан сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэрээр бодлоо өөрчилсөн үү, эсвэл улс төрийн шахалтад орсон уу, ямартаа ч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ.

Харин Нийслэлийн МАН-ын хороог Нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа Х.Нямбаатар удирдах нь тодорхой болжээ. МАН Бага хурлаа ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах бөгөөд энэ үеэр Х.Нямбаатар Нийслэлийн намын хороон даргын үүрэгт ажлаа хүлээн авах бололтой.

МАН-ын дүрэмд "намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэж заасан байдаг. Үүнтэй адилаар албан тушаалынхаа эрэмбээр Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн намын хороогоо даргалж байсан билээ. Тэгвэл энэ жишгийн дагуу Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хороогоо удирдан 2024 оны УИХ-ын сонгууль болон 2024 оны орон нутгийн сонгуульд оролцохоор болж байна.

 

1 Сэтгэгдэл
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Хамгийн их уншсан