Боловсролын сайд 2024 онд “Ерөнхий боловсролын сургуульд багшийн туслах ажиллуулах тухай” А/63 дугаар тушаал гаргасан. 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 8 аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд багшийн туслах ажиллуулж байна.
- Улаанбаатар хотод 18 багшийн туслах
- Орон нутагт 4, багш мэргэжилтэй 9 туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна.
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах 11 багшийн туслах ажиллуулж байна.МУБИС-ийн Багшийн сургууль багшийн туслах бэлтгэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3 дахь ээлжийн төгсөлтөөр 32 хүн төгсөж, багшийн туслахаар бэлтгэгджээ. Үүний өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Чиглэл хүргүүлэх тухай” 1б/6143 дугаар албан бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд 110 багшийн туслах бэлтгэжээ.Улсын хэмжээнд бага ангийн 44-өөс дээш хүүхэдтэй нийт 261 бүлэг багшийн туслах ажиллуулах боломжтой. Үүний 166 бүлэг нь 1 дүгээр ангийн, 95 бүлэг нь 2 дугаар ангийнх. Өнөөдрийн байдлаар нэг болон хоёр дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 хүн нөөцөд байгаа аж.