Ардчилсан намаас өнөөдөр /2024.05.09/ МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээллээ.
АН-ын Нарийн бичгийн дарга Н.ГАНСҮХ:
-УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах оролдлогуудыг хийж эхэллээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд үнэмлэхүй олонх байсан эрх баригчид хийж хэрэгжүүлсэн ажлаа ард түмнээр дүгнүүлэх ёстой байтал тэдэнд хийж хэрэгжүүлсэн ажил байхгүйгээс Ардчилсан намыг харлуулж байна. Улмаар эрх баригчид үзэл санаа, бодлогын мухардалтад хүрсэн байгааг харуулж байна.
Татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг зогсоохыг шаардаж, шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Энхмандахад шаардлага хүргүүлж байна. Захиалгатай нэвтрүүлэг дахин гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар ямар нэгэн захиалгат нэвтрүүлгийг цацдаг болов. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчнээс эсэргүүцэл шаардлагыг хүргүүлж байна.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Л.БОЛОРМАА:
-Улс төрийн зорилготой, захиалгатай нэвтрүүлэг гаргасандаа эфирээр уучлалт гуйх, хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авахыг анхааруулж байна. Шаардлагын хариуг ирэх хүртэл бид шат дараатай шаардлагуудыг өгнө.
МҮОНРТ-ийн 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн "Системийн авилга" гэх улс төрийн агуулгатай нэвтрүүлэг түгээсэн нь олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-т ОНРТ үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах, иргэний эрхийг хүндэтгэх, ил тод байдал, аж ахуй нэгж байгууллага, албан тушалатан, улс төрийн намын эрх ашгийн үндэсний эрх ашгийг дээдэлнэ гэж заасан байдаг. Мөн 8-р зүйлийн 8.1-т ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгон, 8.3-д ОНРТ нь ялгаварлан гадуурхалт, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл бэлтгэж хүргэхгүй гэдгийг илтэд зөрчсөн байна.
МҮОНРТ нь улс төрийн ухуулга, сурталчилгаа явуулж олон нийтийн эрх ашгийг илтэд зөрчлөө.
Тус теоевиз бол үндсэндээ айл өрхийн төлсөн хураамжаар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хураамж нь хангалтгүй байна гэж гомдоллодог. Улс төрийн ухуулга хийж байгаагаас дүгнэхэд тус телевиз намын хараат болж байна гэж дүгнэхэд хүрч байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ээлжит сонгуулийн жил эхэлсэн өдрөөс хойш бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдэлээл тараахыг хориглосон байдаг. Гэтэл МОҮНРТ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж, УИХ-ын ээлжит сонгуулийг шударгаар явуулахад саад учруулж байна. ОНРТ-ийн тухай хулуийн 8-р зүйлийн 8.4-т олон нийтийн радиа телевиз хөтөлбөрийн бодлого болон энэ хуульд нийцэж байгаа эсэхэд үндэсний зөвлөл нь хяналт тавина гэж заасан байдаг. Энэ заалтыг ч зөрчиж байна. Иймд ОНРТ-ийн зөвлөл тавдугаар сарын 7-нд гарсан нэвтрүүлгээр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, хэлэлцэж, залруулга хийхийг шаардаж байна.
МҮОНРТ-ийн удирдлагаас явуулж буй дээрх үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авч, энэ төрлийн хууль зөрчсөн нэвтрүүлэг дахин гаргахгүй байхыг шаардаж байна.
Шаардлагын хариуг ажлын гурав хоногт хүргүүлэхийг хүсч байна.
АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.ГАНБАЯР:
-Үндэсний олон нийтийн телевиз анх 1967 онд байгуулагдаж байсан. Ю.Цэдэнбал даргын үед намын төв хорооны тогтоолоор байгуулагдаж байсан телевиз. Түүнээс хойш 2005 он хүртэл хуучин коммунизмын үзэл суртлыг нэвтрүүлдэг, иргэдийн тархийг угаадаг төрийн төв телевиз байж ирсэн.
2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн олон нийтийн телевиз болсон.
Үндсэндээ арилжааных, төрийнх, олон нийтийх гэсэн гурван ангилал байдаг. Гэхдээ олон нийтийнх гэх тодотголтой ч төрийн захиалгаар үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай байна. Иймд АН-аас өгч байгаа шаардлагын хариуг яаралтай өгч, зохих хариуцлагыг хүлээхийг шаардаж байна.