ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАРИЛГА, ХҮНС, ЭРҮҮЛ МЭНД САЛБАРТ ТӨВЛӨРЧ ХУРАЛДЛАА
И Сүн Жэ анх удаа “Оны шилдэг жүжигчин” шагнал хүртлээ
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой захиргааны маргаануудыг шүүх хэрхэн шийдсэн бэ?
Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ
Найман аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд багшийн туслах ажиллуулж байна
Монгол, Хятадын авто замын 9 боомтыг энэ сарын 29, 30, 31-ний өдөр түр хаана
Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
О.Алтангэрэл: Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнууд төрд учруулсан хохирлоо өөрсдөө төлдөг байх журмыг баталсан
Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг зарлалаа
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр үе шатны НХААГ/20240103208 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр хаасан. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт оролцох сонирхол, саналаа илэрхийлсэн билээ.
Тэгвэл тухайн 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлалаа. Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй байдлаар нээнэ.
Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1711340023589 цахим холбоосоор авах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл