Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
– Ирэх сонгуулиар та нэр дэвших үү, жагсаалтад бичүүлэх үү?
-Намын бага хурал хуралдаагүй байна. Яг жагсаалтаар орно, тойрогт дэвшин гэдгээ шийдээгүй байна. Улс төрд оролцож ажиллаж байгаагийнхаа хувьд дэвших байх.
-Гадаад суугаа монголчуудын саналыг авахын тулд дөрөв хоногийн турш сонгуулийн ажиллагааг зохион байгуулна. Элчин сайдын яамд сонгогчдын саналыг авах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?
-Гадаадад ажиллаж, суралцаж буй сонгуулийн насны иргэд тухайн улсад суугаа Монголын Элчин сайдын яам руу биеэрээ очиж өгөх сонгуулийн тухай хуулийн заалт хэвээрээ байгаа. Өмнө хоёр удаа биеэрээ очиж нэг удаа бүртгүүлээд дараагийн удаа очиж саналаа өгдөг байсан бол одоо утсаар, онлайнаар бүртгүүлж биеэр очиж саналаа өгнө. Элчин сайдын яамдууд байнга сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулдаг учир бэлтгэл ажил хангагдсан. Сонгуулийн ерөнхий хороотой манай яам хамтарч ажилдаа хилийн чандад байгаа иргэдийн санал хүслийг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдээд явж байна.
– БНСУ-ын Элчин сайд элчин сайд солигдсоны улмаас иргэд солонгос улсын хил дээр очоод буцах тохиолдол олон байна. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
– Монгол улсын иргэд ковидын өмнө үед солонгос улсад оршино сууж зорчих иргэдийн тоо цөөхөн байсан. Одоогийн байдлаар 60 мянган хүн ажиллаж, амьдарч байгаа. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг Солонгосоос гаргах ажлыг БНСУ-ын хууль зүйн яам хэрэгжүүлж байна. Хоёр жилийн хугацаанд хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо 200 мянга давсан учраас цөөлөх бодлогын хүрээнд баривчлах, нутагт нь буцаах ажлыг зохион хийж байна. Бид Солонгосын засгийн газар, хууль зүйн яам, гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хууль бус үйлдэл гаргахгүй байх тал дээр нь анхаарч ажиллаж байна. Мөн иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, визийн хөнгөлөлт зэргийг бүхий л түвшний байж болох арга хэмжээг авч байна. Манай улсын иргэдэд бас асуудал байгаа хувь хүнийхээ хувьд хариуцлагатай байх ёстой. Солонгос улсад хамгийн их хэрэгт ордог, хэрэгт холбогдог иргэд Монгол улсын иргэд байдаг. Манай улсын иргэдийг хамгийн их уучилж, хамгийн бага хүн гаргаж байгаа гэдгийг Солонгосын талаас хэлдэг. Мөн хил дээрээс яагаад иргэд буцаад байгаа вэ гэхлээр иргэд маань визийн төвүүдээр буюу хувь хүмүүс компаниудаар материалаа бүрдүүлж Элчин сайдын яаманд өгдөг. Харин иргэд зорилгоо тодорхойлоод виз нь дээр мэдүүлгээ өгчхөөд тэрийгээ мэдэхгүй очоод Солонгосын хууль дүрэмд нийцэхгүй байгаа учраас иргэдийг журмынхаа дагуу буцааж байгаа. Энэ тал дээр иргэддээ маш их сэрэмжлүүлэг гаргадаг. Тус улсын Элчин сайдын яамнаас нь хүртэл мэдээлэлдэг. Ямар ч улс хэнд виз өгөх вэ гэдгээ тухайн улс өөрөө мэднэ. Виз мэдүүлэхдээ бөглөсөн мэдээллээ хил дээр очоод ярьдаг байх ёстой. Ийм байх юм бол буцах үндэс байхгүй.
– Визийг хөнгөлье гэдэг зүйлийг БНСУ-тай маш их ярьдаг. Манай улсын иргэд хил дээрээс их буцаагдаж, хууль бус иргэд олноороо ажиллаж байгаа нөхцөлд манай улсад онцгойлоод визнээс чөлөөлнө гэдэг асуудал хүнд. Хууль эрх зүйн хувьд ч гэсэн боломж хомс. Манай зүгээс өвчнөө эмчлүүлэх гээд явж байгаа иргэдэд богино хугацаанд виз олгох, ар гэр, асран хамгаалагч нарт нь мөн богино хугацааны виз олгох тал дээр материал нь бүрдсэн байвал оочирлохгүй байх ёстой гэдгийг хэлж, хүсэлт гарган ажиллаж байна. Энэ мэт дэвшлүүд баг багаар гарч байгаа.
-Гадаад суугаа Элчин сайдуудын ёс зүйн асуудал байнга хөндөгдөг. Ёс зүйн асуудлыг хэдэн удаа зөрчсөн тохиолдолд халагдах, ажлаа өгөх журам байдаг вэ?
– Би сайд болсноосоо хойш 3.5 жил ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ 30-аад Элчин сайд томилогдон ажиллаж байна. Монгол Улс нийтдээ 44 дипломат төлөөлөгчийн газартай. Түүний 32 Элчин сайд нь бий. Тэдний зургаа нь эмэгтэй Элчин сайд бий. Би Элчин сайд нарыг томилж ажиллуулахдаа тусгайлан гэрээ байгуулдаг. Иргэдтэй холбоотой гомдол эрс багссан хилийн чандад сууж байгаа монгол иргэдэгтэй олон талаас нь ажилладаг. Элчин сайд нарыг сүүлийн хоёр жилийн турш жилийн эцэст үнэлгээ, дүгнэлт хийж УИХ-ын Гадаад бодлого аюулгүй байдал байнгын хороо болон гурван өндөрлөгт танилцуулдаг жишигтэй болж байна. Ёс суртахуун хувьд Англид сууж байгаа сайдын талаар хэвлэлээр гарсан мэдээлэл бол яг зуун хувь үнэн гэж хэлэхэд хэцүү. Элчин сайдтай холбоотой мэдээллийг хувь хүнтэй холбоотой өөрийнхөн асуудал гэж үзэж байгаа учраас өөрөөс нь тодруулга авах нь зүйтэй. Өөрөөс нь бид нар албан тодруулга авахад тийм зүйл болоогүй, мэдээгүй гэсэн мэдээлэл өгсөн. Тийм учраас өөрсдөө холбогдоод асуух бүрэн боломжтой.
М. Цэрэнням