Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хасжээ

Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн өмчөөс хасжээ. Тодруулбал, тус төвийг ашиглалтын явцад арчилгаа тордолгоо тогтмол хийгээгүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоололгүй барьсан зэрэг шалтгаанаас үүдэж ийн шийдвэрлэсэн байна. 

Одоогийн байдлаар барилгын нэгдүгээр корпусыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байгаа юм. Түүнчлэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнд байр, талбайг чөлөөлөх, түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар өнгөрсөн сард явуулсан санал асуулгад 3262 хүн оролцсоноос 3122 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохыг дэмжсэн үр дүн гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан