Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ИРГЭДИЙН ТӨЛӨӨХ ТӨСВИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын санаачлагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГазар хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэг нь орон нутагт төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга зам, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд төрийн аудитын оролцоо гэсэн зорилгын дор зохион байгуулагдаж байна.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын төсвийн байнгын хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яамны төлөөллүүд оролцож илтгэл, мэдээлэл танилцуулсан бөгөөд "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн талаарх эрх зүйн зохицуулалт" сэдвээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Батчулуун мэдээлэл танилцууллаа. Мөн аймгийн ИТХ-ын зарим Төлөөлөгчид болон Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд уг хэлэлцүүлэгт оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан