Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Тогтохсүрэн: Агаарын бохирдлын эсрэг 25.8 тэрбум төгрөг зарцуулна

 

Д.Тогтохсүрэн: Агаарын бохирдлын эсрэг 25.8 тэрбум төгрөг зарцуулна

МАН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийлээ.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын орлогч нараас асуулт асууж, хариулт авсан. МАН-ын бүлгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн гэв.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарцуулах төсөв, мөнгийг хаанаас гаргах вэ. Уялдаа холбоогоо хэрхэн хангах вэ?

-УИХ-ын төсвийг өргөн барихдаа Эрчим хүчний сайдын багц дээр агаарын бохирдлыг бууруулах зардал буюу 25.8 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэтэл агарын бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан учраас асуудал нь нийслэл рүү шилжсэн. Үүнтэй холбоотойгоор 25.8 тэрбум төгрөгийг Байгаль орчны сайдын багц дээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал хэмээн тусгасан.

-Агаарын бохирдлыг бууруулах зардлын задаргааг танилцуулаач?

-Задаргааг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас төсөв батлахдаа задаргаатай нь танилцсан байх.

-Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зүйл заалтыг хөндөхгүй гэсэн яасан бэ?

-Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 21.9 дүгээр зүйл заалтыг хасах саналыг МАН бүлэг дэмжсэн. Харамсалтай нь байнгын хорооны хурал, УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудал боссон. Эсрэг санал өгсөн гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг ярьж байна. Бид хулхидах байдлаар хандаагүй. Гишүүдийн хувьд хатуу байр суурь гаргасан. Тиймээс нэгдсэн чуулган дээр уначихсан юм. АН-ын гишүүдийг ч гуйсан. Эсрэг санал өгсөн гишүүдийн нэрийг шаардлагатай бол өгье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан