Энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр Казахстан улсын Тараз хотод тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө.
Тус тэмцээнд Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Хойд Осет улс, Тажик, Туркмен,Узбек, Шри-Ланк зэрэг орны бөхчүүд өрсөлдсөн байна.
Энэ тэмцээний 60 кг-ийн жинд улсын хэмжээний мастер Э.Ням-очир /”Хилчин” спорт хороо/, 66 кг-ийн жинд улсын хэмжээний мастер Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/ нар хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Х.Ганболд шүүгчээр оролцжээ.