Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ГОВИЙН ОЮУ - ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ" ХӨТӨЛБӨРИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

"Оюутолгой" компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2023 оны 10 сарын 8-ны өдөр боллоо. 2016 оноос хойш 8 дахь жилдээ хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрт давхардсан тоогоор нийт 519 оюутан хамрагдаад байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслолд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхбат, “Оюу толгой” компанийн Орон нутгийн харилцааны хэлтсийн ерөнхий менежер, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сугар, “Говийн оюуны хөтөч” ТББ-ийн тэрүүн Б.Наранцэцэг нар оролцлоо. Мөн урилгаар “Монголын ирээдүй судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн, доктор, профессор, Монгол улсын гавьяат багш Ц.Дэмбэрэл тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан тэргүүний оюутан залууст “Монгол үндэстний туйлын давуу тал” сэдвээр лекц уншлаа.

Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2015 оноос эхлэн Оюутолгой компаниас Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулан олгосон нийт 122.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 397 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлээд байна. Үүнээс боловсролын чиглэлээр 39.9 тэрбум төгрөгөөр 86 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан