Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гар дээр чих ургуулжээ

Америкийн Бель-Эйр хотын 42 настай иргэн Шерри Уолтер арьсны хорт хавдар туссаны улмаас зүүн чихнийхээ ихэнх хэсгийг, хэсэг арьстай хамт авхуулахад хүрсэн байна. Мэриленд мужийн Жон Хопкинсийн эмнэлгийн мэргэжилтнүүд нэгэн шинэ туршилт хийж Шерригийн биенээс эрүүл шинэ арьс авч  шинэ чих ургуулахаар туршсан нь амжилттай болж эмэгтэйн гар дээр шинэ чих ургажээ. Үүний тулд 20 сар шаардлагатай болсон гэнэ. Одоо байх ёстой байранд нь суулгаад байгаа чихэнд сонсголын суваг суулгах ажил хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Үүнийг анагаах ухааны цоо шинэ ололт гэж үзэж байна.




Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан