Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийг хэрэгжүүлнэ

Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг /ОУБХН/ болон Дэлхийн байгаль орчны сантай хамтран “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр эхэлж байна.

Энэхүү төсөл нь УИХ дахь Байгаль хамгаалах бүлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу байгаль орчны чиглэлээрх эрх зүйн баримт бичгийн уялдаа холбоог хангах зорилтын хүрээнд олон улсын байгаль хамгааллын тэргүүн туршлагыг үндэслэн эрүүл ой, ойн нөхөн сэргээлт, бэлчээр болон бэлчээрийн менежмэнт, хууль бус уул уурхайн олборлолтой тэмцэх, ногоон төсөлд хамтран ажиллах юм.

Энэ сарын 02-ны өдөр ОУБХН болон төслийн багийнхан төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэх албан ёсны уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн дарга  Ц.Цэрэнпунцаг,  УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Саранчимэг болон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Т. Энхтүвшин, Э.Батшугар  нар оролцлоо.

Хоёр тал байгаль хамгааллын чиглэлийн хууль эрх зүйн баримт бичгүүдийг танилцуулах, төслийг  нэн тэргүүнд чиглүүлэх үйл ажилллагааг тодорхойлох, үр дүнд хүрэх арга замыг зөв зохион байгуулах талаар харилцан санал солилцов.

Дэлхийн байгаль орчны сан нь  үйл ажиллагаа, цар хүрээ, санхүүжилтээрээ энэ  чиглэлээрх олон улсын байгууллагуудаас хамгийн том нь юм. Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо төслийг 2026 он хүртэл Колумби, Замби, Монгол гэсэн гурван улсад хэрэгжүүлэхээс Монгол Улсаас ийнхүү гараагаа эхэлж байгаа ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан