Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрийн нэрэмжит “Миний мэдэх Ж.Мөнхбат" яруу найргийн уралдаан зарлаж, ялагчид нь машин амлаж“ сууна

Нүүрсний“ хэрэгт хутгалдсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат хууль хяналтын байгууллагад ээрэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэр “Бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулна. Өндөр настай ээжийгээ асарна” гэх утга бүхий өргөдөл бичиж, бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөх өргөдлөө өгснөө сошиалаар зарлаад, БНСУ-ыг зорьж байлаа. 

Гэтэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Ж.Мөнхбат нь өнөөдөр "Ард түмний хайртай хүү" болж, өөрийн нэрэмжит яруу найргийн уралдаан зарлаж сууна. Тодруулбал, яруу найргийн уралдааны ялагчид Jimny маркын машинаа амалжээ.

Тухайлбал, шүлгийн анхдугаар уралдаан:

3-р байр: Солонгосын "Таж махал" тоглоом цэнгүүний өргөөнд 7 хоног амрах эрх;

2-р байр: Японы Suzuki Jimny маркын авто машин;

1-р байр: Шалгарсан бүтээлийг Ж.Мөнхбат гишүүн өөрийн уран үзгээрээн сайжруулан засварлаж зохиогчийн бүртгэлд хамтран бичигдэх АЛТАН БОЛОМЖ нээгдлээ гэжээ.

Эргэн сануулахад, Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, нүүрсний хулгайн мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчдийн гарт очиж, түүнийг шалгаж байгаа гэх. Шалгаж, тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдсэн гэх юм билээ. Тодруулбал, түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. Нүүрсний хулгай гэх хэргээс өөрөө өөрийгөө “мулталж”, араа хамгаалуулж ирсэн Ж.Мөнхбат энэ удаад аргагүй байдалд орж, халхавч хийсэн схем нь задарсан гэх сураг гараад удаж байгаа.

Харин хуулийн хяналтын байгууллага энэ хүмүүсийнхээ хулгайг шалгаад арга хэмжээ аваачээ! 

Arslan.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан