ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулах түр хороог ахлахаар болсон. Тэгвэл тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ "Нүүрсний сонсгол"-ын талаар мэдээлэл өгөв.
Тодруулбал, "Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээчид болон мэргэшсэн инженерүүдийг судалсан. Мөн хууль эрх зүйн талаар мэргэшсэн шинжээчдийн нэрс болон хянан шалгагчдын нэрс гарч ирлээ.
Маргааш ирц бүрдвэл түр хороог хуралдуулна. Ирц бүрдэхгүй бол ирэх долоо хоногт түр хороог хуралдуулж, хянан шалгагч, шинжээч нараа томилно. УИХ-аас батлагдсан хяналт шалгалт явуулах хүрээ хязгаарын дотор шинжээч нар нотлох баримт цуглуулах, шинжлэн судлах ажлууд руу орно. Бидний төлөвлөж байгаагаар 10, 11 дүгээр сард нүүрсний сонсголуудыг явуулахаар төлөвлөж байна" гэлээ.