Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сумъяабазар: Улаанбаатар-Багануурын замыг зургаан эгнээтэй болгох ёстой

Д.Сумъяабазар: Улаанбаатар-Багануурын замыг зургаан эгнээтэй болгох ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа. Тэрээр энэ үеэрээ "Багануур дүүрэг Улаанбаатар хотоос 130 км алслагдсан. Тиймээс хөгжлийн хувьд удааширч байгаа. Харин аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлэх нь хамгийн зөв шийдэл. Гэхдээ Улаанбаатар хоттой холбосон замыг өргөтгөн шинэчлэхээс эхлээд дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй.

Суурьшлыг нэмэгдүүлье гэвэл томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ёстой. Эрчим хүчний үйлдвэрлэл, хагас кокс, химийн үйлдвэр байгуулж энэ чиглэлд хөрөнгө оруулалт татсанаар 29 мянга байгаа Багануур дүүргийн иргэдийн тоо 100 мянга хүрэх ёстой. 100 мянган иргэнтэй байхад эдийн засаг өөр. Тиймээс 100 мянган хүнтэй байхаар алсын бодлого, төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Зургаан эгнээтэй замтай байж хүмүүс суурьших байх" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан