"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" чуулган өнөөдөр /2023.08.25/ болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даахаар болсныг зарлалаа.
Тодруулбал 2030 он хүртэл:
1. Багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна
2. Багш магистрт дотоодод суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.