Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэнжийн мянга орчмын зургаан га газрын эрхийг НЗДТГ-т шилжүүлэхээр болов

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн шугам, сүлжээ, нийгмийн дэд бүтцийн зориулалтаар 13.2 га газрыг чөлөөлжээ. Үүнээс 7.2 га газрын эрхийг гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, инженерийн шугам сүлжээ, авто зам, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан шилжүүлсэн байна.

Үлдсэн зургаан га орчим газар нь ямар нэгэн эзэмшигчгүйгээр газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан. Үүнд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, авто замын барилга, байгууламж болон Дэнжийн мянгыг дулаанаар хангах хийн станцын барилга байгууламж барих зориулалтаар трасст өртсөн нэгж талбарууд багтаж буйг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцуулав.

Цаашид тус зургаан га газрыг бүртгэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, газар эзэмших эрхийг НЗДТГ-т шилжүүлэх, нэгж талбаруудын судалгаа хийх, тухайн газруудыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаар судалгаа хийх юм байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан