Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн нислэгээр долдугаар сарын 1-23-ны хооронд 31,610 зорчигч тээвэрлэжээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан.

Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт найман чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн юм.

Орон нутгийн нислэгээр долдугаар сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байгаа аж. 

Тодруулбал:

МИАТ ТӨХК 10 чиглэлд 13,897,
Аэро Монголиа ХХК зургаан чиглэлд 9,567,
Хүннү Эйр ХХК зургаан чиглэлд 8,142 зорчигч тус тус тээвэрлэжээ.
 

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан