Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албаны эх сурвалжаас тодруулахад "Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр прокурорт танилцуулж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл прокурор шүүгдэгч нартай холбоотой гэм буруугийн дүгнэлтээ хийснээр өнөөдрийн шүүх хуралдаан эхэлж байна.
Шүүх хуралдаан 09:00 цагаас эхэлсэн, дуусаагүй байна" гэлээ.
Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 21-нд эд мөрийн баримт шинжлэн судлахаар хаалттай үргэлжилснийг өмнө нь мэдээлсэн.
Яруу найрагч Ц.Хулан нь дараах зүйл ангиар цагдан хоригдоод байгаа юм.
Эрүүгийн хуулийн заалт
19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.