Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Бямбагэрэл: 60 сургууль оюутны виза картны наалтаа авсан

Монголын оюутны холбооныхон ирэх сарын 1 хүртэл оюутнуудыг нийтийн тээврээр хуучин наалтаараа үйлчлүүлж болно хэмээн зөвшөөрлийг нь өгсөн. Гэвч зөвшөөрсөн хугацаа дуусахад ердөө хоёр хоног үлдлээ. Оюутнуудын хувьд шинэ наалтаа авч чадаагүйд ихэд бухимдалтай байна. Ингээд шинэ наалт тарааж буй эсэх талаар Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.
 
-Ирэх даваа гарагаас оюутнууд шинэ наалтаа үзүүлээд нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл одоог хүртэл авч чадаагүй байна гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ. Хэдийд тарааж дуусах вэ?
-Сургуулиудад өгөөд эхэлчихсэн шүү дээ. Захиалгынхаа гүйцэтгэлийг манайд ирүүлсэн сургуулиуд наалтаа авсан. Одоогийн байдлаар 60 сургууль авсан гэдэг дүн мэдээ байна. Үлдсэн сургуулиуд захиалгын гүйцэтгэлээ ирүүлээд авч болно.
-Хэчнээн оюутан шинэ наалт авч байгаа вэ. Хүрэлцээтэй биш байдаг гэж оюутнууд гомдоллодог?
-Ирэх сарын хувьд 96 мянган оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй зор­чино. Уг нь, 113 мянган оюутанд олгоё гэж байсан ч холбогдох газрууд нь эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.
Тэгэхээр арванхоёрдугаар сараас л энэ асуудал шийдэгдэх байх. Холбооны зүгээс сургуулиудад тодорхой хэмжээгээр квот тогтоодог. 96 мянган наалтаа 94 сургуульд хуваарилж өгдөг. Харин тухайн сургууль нь судалгаандаа үндэслэж ямар оюутанд өгөхөө шийддэг л дээ.
-Ингэхэд оюутнуудад наалт өгөхдөө курсийн ялгаа их гаргадаг гэх юм. Нэгдүгээр курсийнхэнд түлхүү өгөөд төгсөх ангийнхныгаа орхигдуулдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Боломж, бололцоог нь хардаг байлгүй дээ. Мэдээж,  сургуульдаа ойрхон дотуур байранд амьдардаг, ойр гэртэй оюутнуудад нийтийн тээврээр үйлчлүүлэх наалт олгодоггүй. Хоёр болон түүнээс дээш нийтийн тээврээр дамждаг, гэр сургууль хоёр нь хол оюутнуудад өгдөг  байлгүй. Тэрнээс курсийн ялгаа гаргадаг гэж бодохгүй байна. Ямар ч гэсэн сургуулиь эхнээсээ хаалтаа авчихсан болохоор оюутнууддаа тарааж өгч байгаа байх.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан