Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэгийн парламентын доод танхимын даргын айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эхэлнэ

Энэтхэгийн парламентын доод танхимын даргын айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эхэлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. Тэрээр албаны хүмүүсийнхээ хамт манай улсад ирлээ.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лок Сабхагийн дарга Ом Бирлаг хүлээн авч уулзаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лок Сабхагийн дарга Ом Бирлад бараалхана.

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан