Дэлхийн шилдэг сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт болж өнгөрлөө.
Суралцагчдыг сургуулийн эрэмбэ, тэргүүлэх мэргэжил, хэлний оноо, голч дүн, суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлсэн юм. Шалгаруулалтад нийт 99 шалгуулагч хамрагдсан байна.
Суралцах чадварын ерөнхий үнэлгээг
-
Танин мэдэхүйн чадвар
-
Хувь хүний өсөлт хөгжил
-
Хүн хоорондын харилцааны чадварыг үнэлж, 50 сурагчийг өнөөдөр сонгон шалгаруулжээ. Шалгалтын материалыг шууд засалтын системээр засаж автоматаар эрэмбэлсэн байна. Шалгаруулалттай холбоотой гомдол санал гаргах бол даваа гарагийн 18.00 цагаас өмнө бичгээр хүлээж авах аж.