Гадаадын орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх нь тулгамдаж байгаа асуудлыг шийдэнэ гэж үзжээ. Хүүхэд харах боломжтой иргэд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ 6 хүртэлх тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ юм байна. Ингэж хүүхдүүд харсан бол улсын цэцэрлэгийн адил нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын 70 мянган төгрөг, хоолны зардлын 40 мянган төгрөгийг сар бүр олгох гэнэ. Хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эруул ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болох юм. Быаталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтад хүүхэд харах хүмүүсийг хамруулж хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч нар хяналт тавих гэнэ. Эдгээр зүйлийг хуулийн төсөл болгон боловсруулж Засгийн газарт өргөн барьжээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Г.Уянга нар хамтарч хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барьжээ.