Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ШИЙДВЭРҮҮД

Төсвийн тодотголоор ирэх сарын 1-нээс цалин, тэтгэвэр, нэмэгдэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ.


  • Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. 986,6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217,7 мянган хүн хамрагдана.
  • Тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 394,6 тэрбум төгрөг зарцуулна. 496,3 мянган хүн хамрагдана.
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгнө. 167,2 тэрбум төгрөг зарцуулна.
  • Зорилтот халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 89,8 тэрбум төгрөг зарцуулна. 144,4 мянган хүн хамрагдана.
  • Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг зарцуулна.

ЦАЛИН ДАРААХ БАЙДЛААР НЭМЭГДЭНЭ

ТЭТГЭВЭР ИТГЭЛЦҮҮРЭЭР НЭМЭГДЭНЭ

Монгол Улсын нийт 481,000 тэтгэвэр авагчдын 165,000-ынх нь нэмэгдэнэ.

Итгэлцүүрээр тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:

  • Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа.
  • Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
  • Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608,000 хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол итгэлцүүрээр нэмэгдэхгүй.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ сайтад тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээллийг тун удахгүй ил болгоно. Долдугаар сарын 1-нээс өмнө ахмадууд /хүүхдүүдийнхээ тусламжтайгаар/ уг сайтад хандан регистр, бүтэн нэрээ оруулаад ажилласан жил, тэтгэврээ хэрхэн нэмэгдэхийг харах боломжтой болно.

Тэтгэврийг 10% нэмэхээр 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 10% нэмэгдэнэ. Хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэвэр авдаггүй 6,000 орчим хүн бий. Эдгээр хүний халамжийн тэтгэмж нэмэгдэнэ.

ЭЭЖҮҮДЭД ОЧИХ АСАРГААНЫ 83 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭМЖ 255 МЯНГА БОЛЖ НЭМЭГДЭНЭ

Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна.

Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог.

Ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275 мянган төгрөг болгохоор тооцооллоо.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ НӨХӨЖ ОЛГОНО

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Мөн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгоно.

ЕСӨН АЙМАГТ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, ТИЙЗИЙН ҮНЭ ХОЁР ДАХИН БУУРНА

МИАТ ТӨХК нь долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Бямба гараг бүр Өмнөговь аймаг Даланзадгад чиглэлд шууд нислэг үйлдэнэ.

Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1.7 сая төгрөг байгаа бол 810-900 мянган төгрөг болно.

Мөрөн рүү хоёр талдаа 1.5 сая орчим төгрөгөөр нисдэг байсан бол 500-680 мянган төгрөг болж буурах бололцоо бүрдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан