Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Сэтгүүлч Б.Отгон: Л.Оюун-Эрдэнэ ээ, хайгаад байгаа жинхэнэ хулгайч хажууд чинь ЗГХЭГ-ийн даргын алба хашиж байна!

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон түүний хамтрагч МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Чулуунзагд нар Эрдэнэс тавантолгой компанийн лицензтэй талбайгаас тасдаж аваад, үйлдвэр барьж байгаа талаар сэтгүүлч Б.Отгон мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газраас 351,507 га газрыг гадаадын хөрөнгө оруулагч компанид олгосон асуудлаар тус компанийн төсөл хариуцсан Ерөнхий инженер Ж.Төмөрсүх мэдээлэл хийсэн дээр үндэслэн бичсэн байна. 

Тэрбээр "Өмнө нь машинаар зөөдөг байсан нүүрсний хулгайч нар одоо Тавантолгойн ордын лицензтэй талбайгаас нэг хэсийг нь тастаж аваад дотор нь Хятадуудтай хамтран үйлдвэр барьж байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ХУВЬЦААГ НЬ ЭЗЭМШДЭГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙН ЯГ ЗҮРХЭН ТАЛД ОРШИХ БОР ТЭЭГИЙН ХЭСГЭЭС “АДМИНЕРАЛ” ХЭМЭЭХ ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ 351.501 ГА ГАЗРЫГ ТАСТАЖ АВЧ ЭЗЭМШЭЭД ЗОГСОХГҮЙ ТЭНДЭЭ НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬЖ ЭХЭЛЖЭЭ. ЭНЭ БОЛ ОРД ГАЗРЫН МАШ ТОМ ДЭЭРЭМ. ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛГҮЙГЭЭР ХИЙХ АЖИЛ БИШ ОГТ БИШ. СУДЛААД ҮЗВЭЛ ДЭЭРХИ “АДМИНЕРАЛ” КОМПАНИЙ “НУУЦ НОЁНТОН” НЬ ОДООГИЙН ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН АЖЭЭ.

Тус компани нь Д.Амарбаясгалангийн олон жил МАН-д хамтран ажиллаж буй, ойрын хүн болох МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Цэдэнпилийн .Ламжавын компаний нэр дээр бүртгүүлсэн байна. Д.Амарбаясгалан Ц.Чулуунзагд нар “Админерал “компанийн Хятад хөрөнгө оруулагчидтайгаа эртнээс хамтран ажиллаж иржээ. “Админерал” компаний хөрөнгө оруулагч буюу хувьцааг нь хамтран эзэмшдэг БНХАУ-ын талын хөрөнгө оруулагч болох “Quzhoushi Longyuan Trading” компанид өмнө нь “Эрдэнэс тавантолгой”-оос нийт 173 рейсээр 20,291 тонн нүүрс худалдсан байна.

Харин, Хонг Конг талын хөрөнгө оруулагч болох “Rui Sheng Global Group” компанид нийт 234 рейсээр 26,448 тонн нүүрс худалджээ. Ингээд Эрдэнэс тавантолгойгоос нийт 46,739 тонн нүүрсийг “Админерал” ХХК-ийн гадаад хөрөнгө оруулагчдад өмнө нь худалдаж байжээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ГОЛ БҮСЭД “АДМИНЕРАЛ” КОМПАНИ ҮЙЛДВЭР БАРЬСНААР МОНГОЛЧУУЛЫН ТАВАНТОЛГОЙГООС ХҮРТЭХ АШИГ БУУРНА. ГАНЦХАН ЖИШЭЭ ХЭЛЭХЭД НҮҮРС, ШОРОО АЧСАН 240 ТН-Ы ДААЦТАЙ МАШИН ГЭХЭД 1 КМ ГАЗАР ТОЙРЧ ЯВАХ БОЛЖ БАЙНА. ИНГЭСНЭЭР ҮЙЛДВЭРИЙН ЗАРДАЛ НЭМЭГДНЭ.

Энэ нь улсын төсөв болон иргэн бидннй 1072 ширхэг хувцаанд оногдох ашгаас илүү зардал төлөгдөнө гэсэн үг. Тавантолгойн орд газарт үе үеийн эрх баригчид шунаж, гадна дотныхонд зарах санаархалыг явуулсаар ирсэн.Ордоос тастаж хувийн компани эзэмшсээр ирсэн нь анхных ч биш. Энэ удаа ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн оролцоотой ийм том луйвар явж эхэллээ

Хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төсөл хариуцсан Ерөнхий инженер Ц.Төмөрсүх Хэвлэлийн хуралд дараах ноцтой зүйлүүдийг ярьсан билээ. Гэвч манай улс төрчид том хулгайг өөр нэг шуугиан зориудаар дэгдээж дардаг тэр аргаараа олны анхаарлыг өөр тийш нь хандуулаад энэ том хулгайгаа амжилттай дарж чадсан юм. Энэ том хулгайг хэдүүлээ чимээгүй өнгөрөөх үү? Дахиад нэг сенсациар дараач" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан