Зөв.мн сайт та бүхэнд Хөдөө аж ахуйг дэмхиж сангаас зээл аваад эргэн төлөлт хийгдээгүй улс төрчид болоод аж ахуйн нэгжийн мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаад бид Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьцаа эзэмшдэг "Астра рүүт" ХХК-ийн зээлийн мэдээллийг хүргэж байна.
Энэхүү компани нь 2017-2022 он хүртэл нийт гурван удаагийн зээл авчээ. Ингэхдээ нийт 866,533,110 төгрөгийн зээл авсан байна. 2017 онд 47 саятөгрөг, 2018 онд 30 сая төгрөг, 2021 онд 787 сая төгрөгийн зээлийг тус тус авчээ.
Харин эдгээр онуудад авсан зээлээсээ өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна. 2021 онд авсан зээл нь 2027 онд төлөлт нь дуусахаар байна.
Компанийн захирал болоод хувьцаа эзэмшигчид: