А.Бүрэнбаатар нь 2021 оны гуравдугаар сарын 6-нд болсон сонгон шалгаруулалтад тэнцэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдож өнөөг хүртэл энэ суудалдаа тухалж албаа хашиж байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө МҮОНРТ-ийн ажилтнуудын төлөөллүүд байгууллагынхаа удирдлагатай албан ёсоор уулзалт зарлаж, хэдэн цагийн турш хэлэлцсэний эцэст ерөнхий захирал А.Бүрэнбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон талаар байгууллагын дотоод дахь эх сурвалж мэдээлсэн байна.
Уулзалтад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн төлөөлөл мөн оролцсон бөгөөд ажилтнууд нь А.Бүрэнбаатарыг огцруулах саналаа нээлттэй тайлбарласан байна.Үүнд дурьдахдаа, түүнийг олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүлээж авсан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, хэмээн үзэж байна гэж эх сурвалж хэлсэн байна. Өглөөний 4:30 цаг хүртэл хуралдаж хэлэлцсэний эцэст нь ийм шийдвэрт хүрчээ.
Гэвч А..Бүрэнбаатар нь Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийг үл ойшоон ажлаа өгөхөөс татгалзсан төдийгүй Үндэсний олон нийтийн телевизийн тамгыг аван зугтаасан талаар эх сурвалж мэдээлсэн байна.